2016-11-14
МАССАЖ

Нүүрний байдлаас шалтгаалж өдөр тутмын хөнгөн массаж  хийж байх нь чухал ач холбогдолтой байдаг. Энэ нь жижиг үрчлээсүүдийг арилгахаас гадна үрчлээсүүдийг тэнийлгэх зорилготой. Ийм массажны гол хөдөлгөөн нь алгадах хөдөлгөөн юм. Нүүрний гадаргууд 4 хурууны үзүүрээр алгадах ба харин нүдний орчим хуруунуудын хөдөлгөөнийг дараалуулан бөмбөрдөх маягаар хийнэ. 

Хоёр дахь хөдөлгөөн нь индүүдэх хөдөлгөөн ба үүнийг дор дурьдсан дарааллаар хийнэ. 

1. II, III, IV хурууны өндгөөр духны шугамын дагуу хөмсөгнөөс эгц дээш нь толгой үсний хэсэг хүртэл массаж хийнэ. Баруун гарын хуруунуудаар духны баруун хэсэгт, зүүн талын хуруунуудаар духны зүүн хэсэгт массаж хийнэ. 

2. Мөн хуруунуудаар дээрхи маягаар хацар дээгүүр хамраас шанаа хүртэл хийнэ.

3. II,III хурууны өндгөөр эрүүний голоос эхлэн хацрын доод хэсгээр чих хүртэл хийнэ.

Массаж хийж байх үедээ баруун гараараа толгойг зүүн тийш нь зүүн гараар баруун тийш нь эргүүлэх хэрэгтэй.

Энэ нь хүнд таатай мэдрэмж төрүүлдэг. Бүх хөдөлгөөнийг 5-6 удаа давтаарай.

Бичсэн: Maralaa77 | цаг: 14:31 | Ervvl mend
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax